Энэхүү видео сан нь англи хэлийг зохих түвшинд мэддэг ч мэргэжлийн орчинд чөлөөтэй хэрэглэж хараахан эхлээгүй, дунд эсвэл анхан дунд шатны англи хэлтэй хүмүүст зориулсан. Товч тодорхой бүтэцтэй видеогоор дүрэм, үгсийн сангийн хэрэглээг унаган англи хэлтэй багш болон монгол багш англи, монголоор бодит хэрэглээн дээр жишээ авч тайлбарласан болно.