Welcome to Miracle Breathworks !

Гайхамшгийг бүтээгч амьсгал

Багш

Гайхамшгийг бүтээгч амьсгал хөтөлбөрийн арга техникийг үндэслэгч, Америкийн Нэгдсэн Улсын Иогийн Холбооноос багшлах эрхтэй, уран бүтээлч Номинжин

Амьсгал

Амьсгал бол олонх хүний ойлгодог шиг зүгээр нэг агаарын солилцоо биш юм. Манай дэлхийн амьтай бүхнийг хүчилтөрөгчөөр, энергиэр хангах үүрэгтэй амьсгал гэдэг бидний санаанд багтамгүй гайхамшгийг бүтээх чадалтай билээ.

Та

Өөрийн амар амгалан, аз жаргалыг ажил, амьдралынхаа ямар нэг шинж чанар, үйл явдлаар тодорхойлохгүй, аяндаа дотроосоо гэрэлтэн, санаа зовох юмгүй, хаана ч, хэзээ ч төвшин тайван, сэтгэл хангалуун байхыг хүсэж байна уу?

Цаашилбал, эд эсийн түвшинд хувьсаж, сэтгэл санаа, бие махбод болон үйлийн үр, хувь заяандаа өөрийн хүссэн эерэг өөрчлөлтийг хийх боломжийг хайж байна уу? Тэгвэл та

"Гайхамшгийг бүтээгч амьсгал"-ын аргыг сураарай.

Ес хоногийн хөтөлбөр

Та угаасаа сэтгэл хангалуун, баяр баясгалантай хүн боловч буруу хооллохоос эхлээд элдэв хэрэггүй зуршилтай бол түүнээсээ салж, ирээдүйдээ, эрүүл мэнддээ анхааръя гэж бодож байна уу ? “Гайхамшгийг бүтээгч амьсгал”-ын арга техник танд амьдралын хэв маягаа хүссэнээрээ өөрчлөн, улам өөдрөг, гэгээлэг болоход тусална. Ердөө есхөн хоногийн турш энэ аргыг системтэй дадуулснаар буруу хооллодог зуршлаасаа салж, хэт боловсруулсан хэрэггүй хоол хүнсний дуршил 80 хүртэл хувиар буурдаг. Мөн нойргүйдэл, сэтгэл зовнил, бухимдал стресс арилах буюу эрс багасна.

Хоолны дэглэм

Манай хөтөлбөрт хамрагдаж, бие сэтгэлээ бүх түвшинд ариусгахын тулд бясалгал хийх хугацаандаа веган хүнс, түүний дотор зөвхөн хүнсний ногоо, жимсийг хүссэн хэмжээгээрээ идэж; харин боловсруулсан хүнс,  хоол амтлагч, элдэв донтуулагч, согтууруулах ундаа, чихэр, давс, тос, кофе  зэргээс татгалзах шаардлагатай болно. Бүх төрлийн жимсний шүүс, кафеин багатай ногоон цай болон бусад ургамлын цайг хүссэн хэмжээгээрээ ууж болно. Та ийнхүү зөвхөн ургамлын гаралтай хэт боловмсруулаагүй хүнсийг хэрэглэж гэмээ нь биед ашиггүй буюу хоосон илчлэг ихтэй хүнс хэрэглэх зуршлыг эд эсийнхээ түвшинд өөрчлөх боломжтой.

Хоёр хоногийн хөтөлбөр

Энэ бол компьютерийн ард буюу бусад суугаа ажилтай хүмүүст зориулсан хөтөлбөр юм.    Гайхамшгийг бүтээгч амьсгалыг  “Хүзүү толгойн дасгал”-тай хослуулсан шинэ аргад  суралцана. Толгойны хөнгөн буюу архаг өвчин, мигрень, хүзүү цээж хөших зэрэг нэн элбэг тохиолддог асуудлыг 90-ээс дээш хувиар өөрийн хяналтанд авна.  Хүзүүний булчингийн стресс, үрчлээг багасгах аргыг сурч дадуулснаар, нүүр хүзүүний арьсаа уян хатан, гоо сайхан болгоно.  Хүний өөртөө итгэлтэй байдал гоо сайхны хэмжүүрийн нэг болсон хүзүүгээ эрүүл, цэх, илүү урт өндөр мэдрэмжтэй харагддаг болгоно. Сэтгэл санаагаа тайвшруулж, тав тухаа нэмэгдүүлнэ. 

Гайхамшгийг бүтээгч амьсгал өдөр тутмын амьдралд

$ 16
00
2 хоногийн видео хичээл+3 сарын гишүүнчлэл
  • Элссэн өдрөө эхэлж болно.
  • Оффисын суугаа ажилтай, оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст
  • Хүзүү толгойн эрүүл мэндийн хичээл, дасгалтай
  • 3 сарын турш бясалгал дасгалуудаа дадуулах боломж

Гайхамшгийг бүтээгч амьсгал 9 хоногийн лайв хичээл

$ 99
00
9 хоногийн лайв сургалт +12 сарын гишүүнчлэл
  • 2022 оны элсэлт дууссан.
  • Өдөр бүр лайв Улаанбаатарын цагаар 21:00
  • Бичлэгээ 12 сар үзэж, дадуулах боломж
  • Бонус: Хүзүү толгойн эрүүл мэндийн хичээл, дасгал
  • Сайтын бусад бүх сургалтанд 20% хөнгөлөлт

Гайхамшгийг бүтээгч амьсгал 9 хоногийн видео хичээл

ШИНЭ ЖИЛИЙН БОНУС !
$ 48
50
9 хоногийн видео хичээл+3 сарын гишүүнчлэл
  • Элссэн өдрөө эхэлж болно.
  • Өглөө, орой хийх 18 видео хичээл
  • Хичээлээ 6 сарын турш үзэж дадуулах боломж
  • Бонус: Хүзүү толгойн эрүүл мэндийн хичээл, дасгал
Shopping Cart
Scroll to Top