Манай сургалтууд

Энэ хуудаснаас манай сургалтуудын тухай ерөнхий мэдээлэл аваарай.

ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭГЧ АМЬСГАЛ ЦУВРАЛ СУРГАЛТ

ОНЦЛОХ СУРГАЛТ

ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭГЧ АМЬСГАЛ 9 ХОНОГИЙН ХӨТӨЛБӨР

Номинжин  олон жилийн турш өөрийн биеэр сурч, амьдралдаа хэрэгжүүлсэн йог, бясалгал, хоолны дэглэм, оюун санааны уламжлалт онол болон арга техникийг орчин үеийн хүмүүсийн завгүй амьдралд зохицуулан хөгжүүлсэн Гайхамшгийг бүтээгч амьсгал арга нь танд өөрийн дотоод хүчийг шинээр нээж, хөдөлгөөнд оруулах боломж олгоно. Ес хоногийн турш веган буюу зөвхөн жимс, ногоон хоолны дэглэм барьж, бие, хэл, сэтгэлээ хэрэггүй мэдээллээс цэвэршүүлэн, амьдралыг тань  тэтгэх, дотоодынхоо  эерэг энергийн эх сурвалжтай  холбогдоно. Энэхүү сургалтыг төгсөгчид ажил амьдрал, эрүүл мэнд, сэтгэл санааны тал дээр гайхамшигтай эрч хүч, эерэг өөрчлөлтийг мэдэрч,  эрүүл хооллох програмчлалыг эд эсийн түвшинд  суулгаж, хоолны дуршлаа 80 хүртэлх хувиар бууруулснаар зөв хоолыг хялбархан сонгож чаддаг болж, нойргүйдэл стресс, сөрөг бодлоос ангижирч байгаа юм. 

30,000

#1201 БИЕ ДААН СУРАХ ХӨТӨЛБӨР

2014 оноос эхлэн бид Их Британийн дэлхийд алдартай МакМиллан сургалтын компанитай хамтран англи хэлний бүх түвшний сургалтыг явуулж байх явцад монгол тайлбаргүйгээр шууд Английн сургалтын сайтаас суралцагсад маань даалгавар, зааварчилгаа тайлбарыг ойлгохгүй байсаар шантрах явдал ажиглагдсан юм. Тиймээс бид англи хэлийг монгол тайлбартай заасан контент -видео хичээлүүдийг онлайн сургалтандаа нэвтрүүлсэн билээ. Энэхүү бие дааж сурах видео сан нь өөрийнхөө заваар, ажил, сургууль, гэр аль боломжтой газраасаа эдгээр видеог үзэж, мэдлэгээ системтэйгээр шинэ түвшинд гаргах боломжийг хүн болгонд хүртээмжтэй болгох зорилготой. Олон улсын хэмжээнд англи хэл сургах контент асар их байдаг ч, таны төрөлх хэл дээр, хамгийн анхан шатнаас эхлэн системтэй зааварчилгаа өгсөн нь ховор. Хичээлийн шинэ жилийн урамшуулал болгож нэг удаагийн төлбөрөөр бүтэн жилийн турш! сайтын гишүүн байж ашиглах эрх танд олгосон байгаа. Манай багийнхан энэхүү сангаа сар бүр шинэ видеогоор баяжуулах болно. Таны сургалтын багцад:

Англи хэлний 1,2-р шатны монгол тайлбартай видео сан

Англи хэлний 3,4 шатны дүрмийн монгол тайлбартай видео сан видео (ажил хэргийн чанартай үг хэллэгээр баялаг)

2,200

#1001 Placement Test

Англи хэлний түвшин тогтоох шалгалтанд таныг урьж байна. Та энэ шалгалтыг зөвхөн нэг удаа өгөх боломжтой бөгөөд бүх асуултанд 60 минутын дотор хариулах ёстой.

50

#1302 BUSINESS ENGLISH

Сургалтын багштай лайв хичээлийн хуудсанд тавтай морил. Энэхүү Бизнес, ажил хэрэг ба аяллын англи хэлний сургалтыг Кембриж, МакМиллан зэрэг боловсролын компаний англи хэлний сургалтын жишгээр гадаад, монгол багш нар боловсруулсан бөгөөд амьдралын бодит хэрэглээнд суурилсан, монгол тайлбартай хөтөлбөр юм.

95

#1403 Гайхамшгийг бүтээгч амьсгал 9 хоногийн ЛАЙВ хөтөлбөр 

40

#1101 Beginner English – ЛАЙВ БАГШТАЙ

Сургалтын багштай лайв хичээлийн хуудсанд тавтай морил. Энэхүү Бизнес, ажил хэрэг ба аяллын англи хэлний сургалтыг Кембриж, МакМиллан зэрэг боловсролын компаний англи хэлний сургалтын жишгээр гадаад, монгол багш нар боловсруулсан бөгөөд амьдралын бодит хэрэглээнд суурилсан, монгол тайлбартай хөтөлбөр юм.

50

#1301 Business English – ЛАЙВ БАГШТАЙ

Сургалтын багштай лайв хичээлийн хуудсанд тавтай морил. Энэхүү Бизнес, ажил хэрэг ба аяллын англи хэлний сургалтыг Кембриж, МакМиллан зэрэг боловсролын компаний англи хэлний сургалтын жишгээр гадаад, монгол багш нар боловсруулсан бөгөөд амьдралын бодит хэрэглээнд суурилсан, монгол тайлбартай хөтөлбөр юм.

16

#1401 Гайхамшгийг бүтээгч амьсгал 2 хоногийн хөтөлбөр

48.50

#1402 Гайхамшгийг бүтээгч амьсгал 9 хоногийн хөтөлбөр 

30,000

#1602 Англи хэлний видео сан: Түвшин 1,2

Youcan.us онлайн сайтын гишүүн болсонд тань баяр хүргэе! Таны бүртгүүлсэн энэ хичээлүүдэд англи хэлний суурь мэдлэгийг Цагаан толгойноос эхлээд зохих дүрмүүдийн хамт монгол хэлээр тодорхой тайлбарласан болно.

Түгээмэл асуултуудын хариулт

Ямар нэртэй, хэдэн цагийн сургалтанд хамрагдаж, ямар дүнтэй төгссөнийг гэрчлэх дижитал үнэмлэх олгоно.  Принтерээр хэвлэж авах боломжтой. Манай сургалтудаас сурсан онцгой,  жинхэнэ мэдлэг  тань таны  чадварын гэрчилгээ болж чадна.

Лайв багштай хичээлээс бусад хичээлд төлбөрөө төлж элссэн цагаасаа шууд онлайнаар нэвтэрч болно. youcan.us/help_videos хаягаар орж, хэрхэн элсэх болон нэвтрэх талаар туслалцаа аваарай. 

Сургалтын үргэлжлэх хугацаанаас гадна, сурснаа бататгаж дахин бие даан үзэхэд хангалттай хугацааг суралцагчдадаа олгож байна.  Энэ хугацааг бид идэвхтэй гишүүнчлэл гэдэг. Сургалттай хамт ирсэн гишүүнчлэлийн хугацааны туршид, та сургалтын материал, видео бичлэгтээ хэзээ ч, хаанаас ч 24/7 нэвтрэх эрхтэй. Зарим тохиолдолд бусад бүх сургалтанд хөнгөлөлт эдлэх эрх бас дагалддаг.

Бүх лайв хичээлийн бичлэг таны сургалтын хуудсанд байршиж, гишүүн байх хугацаандаа та үзэх боломжтой. Ихэнх сургалт хэдэн хоног цагийн гэдгээс хамаарахгүйгээр заавал илүү хэдэн сарын гишүүнчэлийн эрхтэй байдаг.

Хүссэн сургалтаа сонгомогц таныг онлайн төлбөрийн олон улсын нууцлалтай үйлчилгээний хуудасруу шилжүүлнэ. Гадаадад төлбөр хийж болох Visa, Master, Union Pay  зэрэг дебит болон кредит картын алинаар ч төлж болно. Хэрхэн элсэлтийн төлбөр хийх тухай видеог youcan.us/help_vidoes хаягаар орж үзээрэй.

Тухайн сургалтын хуудсан дээр сургагч багш нарын мэргэжил, туршлагын тухай дэлгэрэнгүй танилцуулга байна.  Жишээ нь:  https://youcan.us/business-english-int/ . Энэхүү вебсайт нь дуучин Номинжин болон түүний хамтрагч Алтанзаяа багш нар ажил, эрдэм, авьяас чадвар, амьдрал, оюун санааны туршлагаа хуваалцах сайт тул зонхилох сургалтыг тэд хариуцан явуулж байна. Англи хэлний сургалтыг Английн боловсролын компанитай хамтарч яуулж ирсэн ба монгол хэлний тайлбартай хичээлүүдийг бид 2014 оноос хойш хөгжүүлж ирлээ.

IELTS -ийн унших бэлтгэлийн номын сан

 Зөвхөн IELTS шалгалтын унших, үгсийн санг хөгжүүлэх сургалтын гишүүд нэвтрэх эрхтэй.

дэмжлэг & туслалцаа

Танд асуулт буюу санал хүсэлт байна уу?

Асуух лавлах зүйл байвал бидэнтэй дор буй холбоосоор имэйл зурвас илгээгээрэй.

Shopping Cart
Scroll to Top