[email protected]

facebook.com/miraclebreathworks

ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭГЧ АМЬСГАЛ ТАНЫ ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛД

Таны хөтөч

Гайхамшгийг бүтээгч амьсгал хөтөлбөрийн арга техникийг үндэслэгч, Америкийн Нэгдсэн Улсын Иогийн Холбооноос багшлах эрхтэй, уран бүтээлч Номинжин

Энэ сургалтаар заах арга техникүүдийг эзэмшсэнээр Та:

  • Завгүй үедээ өлсөж цангах, ядрах мэдрэмж, стресс бухимдлаасаа үтэр түргэн салж чаддаг болно.  
  • Толгойны хөнгөн буюу архаг өвчин, мигрень, хүзүү цээж хөших зэрэг элбэг тохиолддог асуудлыг 90-ээс дээш хувиар өөрийн хяналтанд авна.  
  • Хүзүүний булчингийн стрессийг багасгах аргыг сурч дадуулснаар, нүүр хүзүүний арьсаа уян хатан, гоо сайхан болгоно.  
  • Эрэгтэй, эмэгтэй ямар ч хүний өөртөө итгэлтэй байдал болон гоо сайхны хэмжүүрүүдийн нэг болох хүзүүгээ эрүүл, цэх, илүү өндөр мэдрэмжтэй харагддаг болгоно. 
  • Сэтгэл санаагаа тайвшруулж, амьдралынхаа тав тухыг нэмэгдүүлнэ. 

ТӨЛБӨР БА ЦАГИЙН ХУВААРЬ

Энд дарж мэдээлэл авна уу.

НИЙТ ТӨЛБӨР: 11.00 US$

ЦАГИЙН ХУВААРЬ: БЯМБА, НЯМ ГАРАГ ӨДӨР ТУС БҮРТ 2 ХИЧЭЭЛ
9 сарын 25, 26-нд онлайн

Бясалгал оролцохдоо бэлдэх зүйлс:

ОРЧИН

Биедээ эвтэйхэн хувцас өмсөж, өөртөө зориулж цэвэрхэн орчин бүрдүүлэх. Нам тайван бол гадаа байж болно. Эрчимтэй амьсгалах, мөн тухтай суугаад толгой хүзүүний хөдөлгөөн дасгал хийх боломжтой  байх нь чухал. Ширээний ард сандал дээр, газар олбог, явган сандлын аль нэгэн дээр суугаад суралцаж болно. 

ХООЛНЫ ДЭГЛЭМ

Энэ 2 хоногийн хугацаанд өөрийн хүссэн хэмжээгээр бүх төрлийн жимс, ногоогоор хийсэн зууш зэргийг идэж “түүхий ногоон хоол”-ны дэглэм барина. Түүхий ногоогоо маш богино хугацаанд буцалгаж эсвэл жигнэсэн байж болно.  Кофе, байхуу цай зэрэг кафеинтай унд уухгүй; хүсвэл байгалийн жимс ургамлын цай, ногоон цай ууж болно. 

ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА

а/Гайхамшгийг бүтээгч амьсгал арга техникээр бясалгаж сурна. б/Энэ аргыг “Хүзүү толгойн дасгал”-тай хослуулсан шинэ аргад  суралцана. Бие сэтгэлийг уялдуулж, гайхамшгийг бүтээгч амьсгалтай дасгал хөдөлгөөнийг хослуулсан энэ хялбар арга нь уян хатан чанар, тэвчээр, сэтгэл санааны эрүүл мэнд, ажлын чадвар, биеийн хүчийг сайжруулна.  

Shopping Cart
Scroll to Top